Харилцагч таны мэдээлэл болон мэдээллийн нууцлалыг бид хүндэтгэж, чанд хадгалах бөгөөд нууцлалтай байдлыг ханган ажиллах нь бидний хувьд маш чухал юм. Нэткапитал Санхүүгийн Групп нь Монгол улсын хууль тогтоомж, дэлхийн ихэнх улс орнуудад дагаж мөрддөг Европын холбооноос гаргасан General Data Protection Regulation(цаашид “GDPR” гэх) хувь хүний мэдээллийн нууцлалыг хангах стандартын зөвлөмжийн хүрээнд энэхүү Хувь хүний мэдээллийн нууцлалын бодлогоороо танд харилцагчаасаа ямар зорилгоор, ямар мэдээллийг хэрхэн олж авах, цуглуулах, боловсруулах, ашиглах, бусдад гаргаж өгөх, хадгалах, хамгаалах талаарх мэдээллийг ил тод, дэлгэрэнгүй бөгөөд хүртээмжтэйгээр хүргэхийг зорино.
Хувийн мэдээлэл гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг ойлгоно.
Эмзэг мэдээлэл гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллүүд багтана.
Таны цэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, зураг, цахим тодорхойлогч буюу холбоо барих мэдээлэл, бичиг баримтын хуулбар зураг, санхүү, зээлтэй холбоотой бусад хувийн мэдээлэл (цаашид “Хувийн мэдээлэл” гэх) нь энэхүү Нууцлалын бодлогод хамаарна.
Олон нийтэд нээлттэй, ил тод мэдээллүүд болон хуулийн дагуу нийтийн нээлттэй мэдээлэлд хамаарах мэдээлэл, өгөгдөл нь энэхүү Нууцлалын бодлогын үйлчлэлд хамаарахгүй.
Нэткапитал Санхүүгийн Групп нь харилцагчийг зөвхөн өөрийн хүсэлтээр харилцагчаар бүртгүүлэх, Нэткапитал Санхүүгийн Группээс бүтээгдэхүүн, үйлчилгээ авах хүсэлтээ илэрхийлж, гэрээний зүйл заалт, нөхцөлүүдийг болон шаардлагатай үнэн зөв мэдээллүүдийг Нэткапитал Санхүүгийн Группд гаргаж өгөхийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд холбогдох гэрээг байгуулан, бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлнэ.
Харилцагч нь Нэткапитал Санхүүгийн Групптэй гэрээ байгуулахын өмнө гэрээний нөхцөл, зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдолд Нэткапитал Санхүүгийн Групп үйлчилгээ үзүүлэхээс татгалзана. Хэрэв харилцагч нь холбогдох хуулийн дагуу мэдээллээ шинэчлээгүй болон худал мэдээлэл, баримт бичиг бүрдүүлж өгсөн нь Нэткапитал Санхүүгийн Группийн холбогдох шалгалтуудаар тогтоогдсон тохиолдолд Нэткапитал Санхүүгийн Групп үйлчилгээ үзүүлэхээс татгалзана.
Нэткапитал Санхүүгийн Групп нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор харилцагч таны зөвшөөрснөөр болон Монгол улсын Иргэний хууль, банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжид заасан шаардлагаар таны Хувийн мэдээллийг зээлийн эрхийн тооцоолол, судалгаа хийх, танд тохирсон үйлчилгээг санал болгох, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулах, хөгжүүлэх, танд бүтээгдэхүүн, үйлчилгээний болон дансны мэдээллийг хүргэх, санал гомдлыг шийдвэрлэх, эрсдэлийг үнэлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, нийцлийг хангах, төлбөр барагдуулах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хуулиар хүлээсэн болон тайлагналын үүргээ биелүүлэх, дата анализ, аудит хийх шаардлагад нийцүүлэн цуглуулж, боловсруулж, ашиглана.
Бид таны Хувийн мэдээлэл болон бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийн тулд шаардагдах бусад мэдээллийг харилцагчаар бүртгүүлэхэд болон группийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авахдаа таны бүрдүүлж өгсөн анкет, хүсэлт, өргөдөл, байгуулсан гэрээ, бусад баримт бичиг, мобайл аппликэйшн, таны зөвшөөрсөн болон холбогдох хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөгдсөн бусад эх сурвалжаас цуглуулж авна.
Бид танд хамаарах дараах мэдээллийг хууль ёсны дагуу олж авч, боловсруулж болох бөгөөд ингэхдээ холбогдох хууль тогтоомжид заасан зарчим, шаардлагыг мөрдлөг болгоно:
Бид Монгол улсын холбогдох хууль тогтоомж, группийн дотоод бодлого, журам, үйлчилгээний ерөнхий нөхцөл болон GDPR стандартын хүрээнд таны хувийн мэдээллийг танаас гаргуулан авч Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасан хугацаанаас багагүй хугацаанд болон тухайн мэдээллийг ашиглах шаардлагагүй болох хүртэл хадгалах бөгөөд Группийн “Архивийн Үйл ажиллагааны журам”, “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах журам” болон “Мэдээллийн ангиллын журам”-ын дагуу хувийн мэдээллийг хадгалах, архивлах болон устгах үйл ажиллагааг явуулна.
Групп нь харилцагчийн зөвшөөрлөөр, холбогдох хууль тогтоомжийн дагуу харилцагчийн хувийн мэдээллийг авч бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх бөгөөд харилцагчийн хүссэн үед түүний ямар төрлийн хувийн мэдээллүүдийг Нэткапитал Санхүүгийн Групп хадгалж буй талаарх лавлагааг гаргаж өгөх боломжтой бөгөөд харилцагч хүсэлтээ салбарт хандан бичгээр гаргаж болно.
Групп нь харилцагчаас бичгэн хэлбэрээр ирүүлсэн хүсэлтийг нягтлан шалгаж, харилцагчийг танин баталгаажуулсны үндсэн дээр Группийн “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах журам”-ын дагуу холбогдох мэдээллийг харилцагчид гаргаж өгнө.
Групп нь таны мэдээллийг Монгол улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журам болон GDPR стандартад заасны дагуу дараах эрх бүхий зохицуулагч байгууллага болон хууль хяналтын байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй. Үүнд:
Та Группийн үйлчилгээг авахдаа өөрийн үүсгэсэн нэвтрэх нэр, нууц үг, нууц асуулт, хариулт зэргийг бусдад задруулахгүй байх, бусдад дамжуулахгүй байх, бусдад алдах нөхцөл байдал үүсгэхгүй байх үүрэгтэй. Хэрэв та өөрийн нууц үгээ алдсанаас болж хохирол учирсан тохиолдолд Групп хариуцлага хүлээхгүй.
ISO27001:2013; болон GDPR-ын хүрээнд мэдээллийн аюулгүй байдал болон мэдээллийн нууцлалын хэрэгжилт, хяналтыг МАБ хариуцсан менежер болон Эрсдэл Удирдлагын Газрын Захирал хариуцан ажиллана.
Хэрэв танд асууж тодруулах зүйл байгаа эсвэл нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбоо барина уу.